
Аваргуудын лигийн мэргэн буучдын жагсаалтыг одоогийн байдлаар Реал Мадрид клубын довтлогч Криштианиу Роналду тэргүүлж байна. Тэрээр нийт 13 гоол оруулаад байгаа бөгөөд өнгөрсөн жил мөн адил энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан юм. Харин түүний араас гурван гоолын дутуугаар ПСЖ клубын довтлогч Златан Ибрахимович бичигдэж байгаа бол Лео Месси найман гоолтой гуравдугаар байран бичигдэж байна.