
ХУД-ийн 3-р хорооны “Zet” зочид буудлын өрөөнд иргэн, 21 настай эмэгтэй Х нь согтуурсан үедээ өөрийнхөө зүүн гарын судсыг ханасан байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлжээ. Зочид буудлууд үйлчлүүлэгчдээ анхаарч, гэмт үйлдэл гаргахаас сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/