Prime Pictures, A Group, Black Zebra студийн хамтын бүтээл "Үргээлэг" уран сайхны кино ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөж байна. Тус киноны ерөнхий найруулагчаар "Мөрөөдлийн хөлөг онгоц", "Бодлын хулгайч" зэрэг кинонуудаараа алдартай найруулагч Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа бол гол дүрүүдэд Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа нарын чадварлаг жүжигчид тогложээ. Үргээлэг киноны зураг авалт хэдийн дууссан бөгөөд зураг авалтыг зарим хэсгийг Хятад улсад хийжээ.






24tsag.mn