
Үүнийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдэгдэж тэр нь илрээд аюултай байдал үүсээд байгаа гэж ойлгож болохгүй. Өмнө нь аливаа нэг банкинд гүйлгээ хийх явцад хуурамч байх магадлалтай, эсвэл нууцлалын зарим шинж тэмдгүүд нь ашиглалтын явцад элэгдэж арилсан мөнгөн дэвсгэрт илэрвэл уг асуудлыг тухайн банк шийдвэрлэдэг байсан. Харин ЦЕГ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан журам гарснаар ийм тохиолдол гарвал цагдаагийн газарт шууд мэдээлдэг болсон. Хуурамч мөнгөн дэвсгэрттэй холбоотой мэдээлэл бүрийг цагдаагийн байгууллага шалгадаг. Банкны гүйлгээний явцад хуурамч байж болзошгүй мөнгөн дэвсгэрт долоо хоногт 1-2 илрэх нь бий. Гэхдээ хуурамч байж болзошгүй гэдэгт хуучирч элэгдсэн, угаагдсанаас нууцлалын зарим тэмдэг нь арилсан мөнгөн дэвсгэртийг оруулж ойлгодог. Яагаад гэвэл ийм дэвсгэртийг банкны дэвсгэрт шалгадаг машин уншдаггүй" гэлээ.
Өнгөрсөн оны тавдугаар сараас хэсэг этгээд мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хийгээд арилжаанд оруулсан юм байна. Тэднийг илрүүлсэн бөгөөд үйлдсэн дэвсгэртүүд нь нэг нэгээр илэрч байгаа нь энэ гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/