
Жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг ажиллаж байгаа бол гол дүрд залуу жүжигчин Н.Баярмаа болон Г.Отгонцэцэг нар тоглохоор болжээ. Жүжигт Нора хэмээх нэгэн бүсгүйн алдаа оноо, аз жаргал, уйтгар гуниг, хайр сэтгэлийг талаар өгүүлдэг билээ.
Энэ сарын 22-ноос үзэгчдийн хүртээл болох Нора жүжгийн хэвлэлийн бага хурал өнөөдөр 18.00 цагаас УДЭТ-ын тайзнаа нээлттэй болно. Энэ үеэр “Нора” жүжгийн нээлтийн өдрийг зарлахаас гадна нээлтийн өдрийн билетийг худалдаалах аж.
Билет худалдан авсан эхний 10 үзэгчдэд урамшуулал өгөх бөгөөд эхний таван үзэгчдэд долдугаар сарын 1-ийг дуустал УДЭТ-т тоглох бүх жүжгийг хосоороо үнэгүй үзэх эрх олгох юм байна.
24tsag.mn