
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х8 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг гал сөнөөгчид шуурхай ажиллаж унтраасан байна. Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын 4 дүгээр байр утаатай байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтраасан. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 10 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хашаанд хог шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/