
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, "Өлзийт" хорооллын Уяачдын 1 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад айлын хашаанд 120 боодол өвс шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, "Органик Монгол" ХХК-ийн зүүн талд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад эзэн нь тодорхойгүй айлын хашаанд 1га газрын хөрсний өвс шатаж байсныг шуурхай ажиллан унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/