
Интер номын сангийн долоо хоногийн шилдэг номнуудын жагсаалтыг сэтгүүлч, зохиолч Ж.Сарантуяагийн Сорхугтани роман тэргүүлжээ. Тус номонд эзэн Чингис хааны үеэс Мөнх хаан төрийн эрхийг авах хугацаанд өрнөсөн зөрчил тэмцэл, алдаа оноог уран зохиолын хэлээр тун чадварлаг илэрхийлсэн. Тийм ч учраас уншигчдаас сайн үнэлгээ аваад байгаа. Харин жагсаалтын хоёрдугаарт Кенгеру ном оржээ. Энэ номын III-IV ангийн хүүхдүүдийн математикийн хичээлд зориулан гаргасан байна. Жагсаалтын гуравдугаарт мөн л сэтгүүлч, зохиолч Ж.Сарантуяагийн “Сайн хаан Бат” хэмээх цоо шинэхэн бүтээл оржээ.