
Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарахын тулд Манчестер Юнайтэд өөрийн “Мөрөөдлийн театр” –таа Олимпиакос клубыг хүлээн авч тоглох гэж байна. Тэд эхний тоглолтыг айлын талбайд зочилон тоглож 2:0 –ийн харьцаатай хожигдсон. “Улаан чөтгөр” –үүд өнөө шөнө талбай дээрээ зайлшгүй хоёроос дээш гоолын зөрүүтэй ялалт байгуулах шаардлага тулгараад байгаа. Тэд хэрэв аваргуудын лигээс хасагдвал Английн дөрвөн багаас ганцхан Челси л шөвгийн наймд үлдэнэ.