
“Сигнал Идуна” цэнгэлдэх хүрээлэнд болох Боруссия Дортмунд болон Зенит клубын тоглолт үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байгаа. Дортмунд клуб долоо хоногийн өмнө Зенитийн талбайд зочилон очиж 4:2 харьцаатай ялалт байгуулсан. Өнөө шөнийн тоглолтонд хоёр баг хоёулаа хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ гаргана хэмээн хэвлэлээр мэдэгдээд байгаа. Шөнийн 02:45 минутаас ширүүн тулаан эхлэх учиртай.