
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2014 оныг “Ээлтэй орчин-Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд 2014 онд аймгийн хэмжээгээр улсын төсвийн 2.8 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн 9 тэрбум 852.4 сая, аймгийн төсвийн 402.1 сая, замын сангийн 393.5 сая нийт 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар иргэдийнхээ амьдрах ажиллах ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн бүтээн байгуулалтын ажил арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөсөн юм. Тиймээс Хүдэр суманд хайрган хучилттай авто зам, Ерөө сумын ахмадын өргөө, Баруунбүрэнд амралт чөлөөт цагийн “Бүрэн хан” цогцолбор барих, Цагааннуур сумын сургуулийн, Зүүнбүрэн сумын соёлын төвийн, Мандал сумын 1-р сургуулийн засвар, Шаамар сумын төвийн цахилгааны шугамын шинэчлэл, Сүхбаатар суманд тохижилт, авто зогсоол, явган хүний 2130 м зам барих, Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол, “Цагаан эрэг” цогцолбор барих зэрэг ажлын тендер зарлах гэж байгаа ажээ.