
Ингэснээр 11 дэхь өдрийн дараах байдлаар манай хоёр их аварга Хару башёг нэг ч уналгүй тэргүүлсэн хэвээр байна. Тэдний араас энэ сард сайн барилдвал аварга болгоно гэсэн болзол сонсоод буй Озэки Какүрю Ананд нэхэж явна. Тэрээр өнөөдөр хэцүүхэн учраануудын нэг болох Точёозанг хатакикоми мэхээр давсанаар арван даваа, нэг унаатайгаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд ганцаар бичигдэж эхэллээ. Какүрю маргааш аварга Харумофүжитэй барилдах бол Хакухо өөрийн хамгийн хэцүү өрсөлдөгчдийн нэг болох Кисеносатотай барилдах хуваарьтай.