
Америкийн алдарт жүжигчин Кейт Уинслет Холливудын алдрын өргөн чөлөөнд өөрийн одтой боллоо. Түүний од Алдрын өргөн чөлөөн дэхь 2520 дахь од болж байгаа ажээ. Даширамд дуулгахад Кейт Уинслет зургаан удаа Оскарын шагналд нэр дэвшиж, ганцхан удаа Оскар авсан байдаг. Тэрээр 2009 онд “Уншигч” гэх кинонд өмнө нь Нацист Германы хорих лагерийн хянагч байсан бичиг үсэг мэддэггүй Ханна Шмиц гэх эмэгтэйн дүрийг тун зоримог бүтээж Оскарын шагналыг “Шилдэг эмэгтй дүрийн” эзэн болсон. Үүнээс гадна Кейтийг дэлхийн дээд амжилтын эздийг бүртгэдэг Гиннессийн номонд хамгийн залуудаа Оскарын шагналд хамгийн олон удаа нэр дэвшиж байсан эрхэм хэмээн бүртгэн авч байжээ.