
09 цагаас орой 17 цагийн хооронд хүүхдийн авьяасыг "Театрын сурган хүмүүжүүлэх арга зүйгээр нээн хөгжүүлэх нь" сэдэвт хэлэлцүүлгийг БШУЯ-ны захиалгаар Германы арга зүйгээр хийнэ. Хүүхдийг сургахад ямар шинэ арга барил нэвтрүүлэх, Германд хүүхдийг яаж сургадаг талаар асуудал хөндөж болохыг хэвлэл мэдээллийнхэнд хүргэж байна. Нийслэлийн Засаг даргын Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт болно.
11.00 цагаас МАХН-ын ахмад гишүүд хэвлэлийн хурал зарлалаа. МАХН-ын төв байранд болох уг хурлаар Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг огцруулах үндэслэлийн талаар мэдээлэл хийнэ
08:30-11:00 цагийн хооронд Монгол Улсад Ус цаг уурын алба үүсч хөгжсөний 90 жилийн эрдэм шинжилгээний бага хурал ЦУОШГ-ын хурлын танхимд болно.
12:00-16:00 цагт Ус цаг уурчдын улсын анхдугаар зөвлөгөөн Тусгаар тогтнолын ордны 7-р давхрын хурлын танхимд болно.
18:00-21:00 цагт Ус цаг уурын салбарын шилдэг 64 бөхийн барилдаан ОБЕГ-ын "Аврагч" спорт клубт болно.
13:00 цагт Монгол Улсын байгаль орчны засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд БО салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ын чадавхи бэхжүүлэх төлөвлөгөөний төслийн танилцуулга Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд болно.