
Манчестер Юнайтэд өөрийн “Мөрөөдлийн театр” цэнгэлдэх хүрээлэндээ Грекийн Олимпиакос клубыг хүлээн авч 3:0 –ээр итгэл төгс ялалт байгууллаа. Тоглолтын гурван гоолыг Манчестерийн “нисдэг Голланд” Робин ван Перси хийжээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Улаан чөтгөр” –үүд 3:2 –ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авч дараагийн шатанд шалгарлаа. Тэд шөвгийн наймд шалгарсан хоёр дахь Английн баг боллоо.