
Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига, хээл хахууль авсан хэрэгт буруутган, гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байсан юм. Тэгвэл түүний ар гэрийнхэн нь түүнийг хорьсон нь хэлмэгдүүлэлт хэмээн үзэж “П.Өлзийсайхан маш шударга хүн. Үүнийг сэлэнгэчүүд мэднэ. Долоон жилийн өмнө маргалдсан хүнийг хүчээр өргөдөл бичүүлж. Улмаар Өлзийсайхныг хорьлоо. Өөрөөр хэлбэл түүнийг хилс хэргээр шоронд суулгаж байна. Өнөөдөр ЦЕГ-аас тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгалт хийж байгаа. Энэ шалгалтаар цагдаагийн зарим удирдлага болон албан тушаалтнуудын хэргийг илчилж мэднэ хэмээн үзсэн хүмүүс түүнийг урьдчилсан хорьсон юм. Найман жилийн өмнө түүнд зодуулсан н.Мөнгөнтулга гэдэг цагдаа одоо эрүүл саруул ажлаа хийгээд явж байгаа. П.Өлзийсайханыг Сэлэнгийнхэн “Деррик” гэдэг. Ямар нэгэн том хэргийн сэжүүр барьж авсан түүнийг зохион байгуулалттайгаар хорилоо” хэмээж байв.
Харин уг хэргийг цагдаагийн хэлтэст шалгаж байгаад түүний гэм буруугүй болохыг өнгөрсөн долоо хоногт тогтоож, цагаатгасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)