
Боруссия Дортмунд клуб болон Зенит клубын хариу тоглолт өнгөрсөн шөнө Сигнал Идана паркт болж өнгөрлөө. Сонирхолтой нь Зенит клуб 2:1 -ээр Германы багийг хожисон. Гэсэн хэдий ч өнгөрсөн тоглолтонд Дортмундчууд айлын талбайд зочилон ялалт байгуулаад байсан учраас тэд нийлбэр дүнгээр 5:4 –ээр аваргуудын лигийн дараагийн шатанд үлдлээ. Гоолуудыг С.Кхел, Халк, Рондон нар хийжээ.