“Дижитал” хамтлагийн ахлагч асан, Монголын хип хоп холбооны Ерөнхийлөгч Ш.Батбаяр хар тамхины хэрэгт холбогдож, цагдан хоригдож байх хугацаандаа хорих 461 дүгээр ангийн сахилгын өрөөг галдан шатаасан хэрэгт холбогдсон. Анх хорих ангийн албан хаагч нарын хариуцлагагүй байдлаас болж шатсан хэмээн мэдэгдэж байсан ч өөрөө гал тавьсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Харин төрийн онцгой обеъктыг галдан шатаасан хэрэг нь жил гаруйн хугацаанд шалгагдаж байна. Улмаар Бааварт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд хянан хэлэлцэж, нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Харин сүүлд "Ice Top" хамтлагийн орлогын мөнгийг авч зугтсан талаар түүний өмгөөлөгчөөс тодруулахад "Тийм зүйл огт байхгүй" гэсэн тайлбарыг өглөө.
Д.Ундрах /24tsag.mn/



















































