
Европын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн 16 багийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. Гал гарсан найман тулаан өрнөж шилдэг найм баг нь дараагийн шатанд шалгарч үлдсэн юм. Шөвгийн наймд Реал Мадрид, Атлетико Мадрид, Барселона, Манчестер Юнайтэд, Челси, Боруссия Дортмунд, Байрен Мьюхен, ПСЖ гэсэн шилдэгүүд үлдлээ. Тодруулбал Испаний гурав, Германы хоёр, Англи хоёр, Францын нэг баг шалгарсан юм.