
Японы мэргэжлийн сумогийн гуравдугаар сарын Хару башё маш сонирхолтой өрнөж байгаа билээ. Башёг 11 дэх өдрийн дараагаар хоёр аварга нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол тэдний араас Озеки Какүрю Ананд нэг унаатайгаар явж байна. Өнөөдөр тэмцээний 12 дэх өдөр Ёкузона Харумофүжитэй Озеки Какүрю Ананд барилдах бол Хакухо аваргатай мөн л тэмцээнийг тэргүүлэгчдийн нэг болох Озеки Кэсиносато барилдах хуваарьтай. Тэмцээн 15 цагаас үргэлжилэн явагдана.