
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад айлын хашаанд хог шатаж байсныг унтраасан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ийн 11 дүгээр гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраажээ. Түүнчлэн, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 150 дугаар байрны хажууд дулааны худагт хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж унтраажээ.
Энэ мэт өчигдөр гал түймрийн дуудлага 10 НОБГ-т 10 иржээ. Галын дуудлага буурахгүй байгаа учир иргэдийг анхаарал болгоомжтой байхыг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)