Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхий өвчин гарснаас өнөөдрийг хүртэл 52 хоногийн байдлаар Сүхбаатар аймгийн /6 сум/ Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сумдад 2291 үхэр өвчилснөөс 2291, Хэнтий аймгийн /1 сум/ Галшар суманд 405 мал өвчилснөөс 405, Дорноговь аймгийн /6 сум/ Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг, Даланжаргалан сумдад 725 үхэр өвчилснөөс 725 үхрийг устгаж, нийт 3 аймгийн 13 суманд 3421 мал шүлхий өвчнөөр өвчилснөөс 3421 үхрийг зориудаар устгаж, нийт 3594432 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 298 цэгт 1071 хүн 232 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.Өмнөх өдрөөс Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1 үхэр нэмж өвчилснийг устгасан.
Авто тээврийн шалган бүртгэх товчооны хоногийн мэдээ:
Монгол улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/90 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой комиссын 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд доорхи арга хэмжээг авч ажиллаж байна.
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 нийт 12 цэгт Хэв журмын цагдаа-8, Замын цагдаа-4, Онцгой байдал- 5, Мэргэжлийн хяналт- 8, Мал эмнэлэг- 10 нийт 35 албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж, 245 тээврийн хэрэгсэл, 2658 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 287 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад орон нутгаас орж ирсэн нийт 649 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн, голомтын бус бүсээс 8 толгой адуу, 2,3 тн үхрийн мах, 1,9 тн хонины мах, 0,3 тн адууны мах, 1,0тн тэмээний мах, 0,71тн гахайн мах, 3,3 тн дайвар, үхрийн шир 200, хонины нэхий 6000, тэмээний шир 50 ширхэг, хонины ноос 15тн, 4литр сүү, 86400ширхэг тахианы өндөг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































