
Антрактидын арлын 1500 гаруй жилийн настай хөвдийг Британийн лабораторид дахин сэргээж чаджээ. Тус ургамал нь өдийг хүртэл хөлдүү байсан юм. Судлаачдын хэлснээр, ийм урт хугацаанд хөлдүү байсан ургамал дахин сэргэж, ургаж эхэлсэн нь анхны тохиолдол гэнэ. Өмнө нь хориос доош жил хөлдүү байсан амьд биетийг сэргээж байжээ. Антарктидэд иймэрхүү хөлдүү хөвдүүд олон байдаг бөгөөд хамгийн эртнийх нь 5000 гаруй жилийн тэртээд хамаардаг байна.