
Голландын шигшээ багийн тоглогч Арьен Роббин Германы багтай гэрээгээ сунгалаа. Тэрээр дахин гурван жилийн хугацаатай буюу 2017 он хүртэл Байрен Мьюхен клубын өмсгөлтэй тоглох болжээ. Түүнийг үлдэх болсонд багийн удирдлага болон дасгалжуулагч, багийн хамт олон нь ихэд баяртай байгаа гэнэ. Өдгөө 30 настай “Нисдэг Голланд” ч гэсэн Аллианз Арена цэнгэлдэхэд үргэлжлүүлэн тоглох болсондоо баяртай байгаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийлж, олон цомын эзэн болох хүсэл эрмэлзэлээ нуусангүй.