зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол бас хуучин Соц орнуудын топ компаниудын өмчийн харьцаа

2014-3-20
0
ЖИРГЭХ

   Өнгөрсөн онд улсын төсөвт хамгийн их хөрөнгө төвлөрүүлсэн, өөрөөр хэлбэл, хамгийн том татвар төлөгчид мөн энэ утгаараа Монголын хамгийн том компаниудын нэрс тодроод даан их удаагүй байна. Жагсаалтыг харвал хэзээнээс улсын төсвийн дийлэнхийг зүй ёсоор бүрдүүлж ирсэн үндэсний компаниуд ар араасаа торгон жолоо өргүүлэх нь урамтай сайхан байна. Томоохон татвар төлөгч эхний 10 компанийн бараг талаас илүү нь үндэсний бизнес эрхлэгчид байгаа нь Монголын эдийн засаг зөв хандлагатай, өсч дэвжиж яваагийн томоохон илэрхийлэл эргэлзээгүй мөн билээ. Чөлөөт зах зээлийн харилцаанд шилжээд төдийлэн удаагүй Монгол орны хувьд үндэсний бизнес эрхлэгчид, тэр дундаа хувийн хэвшлийнхэн хөгжлийн түүчээ болж яваа нь бахархмаар. Харин бидэнтэй ижил замаар замнан унаж босч явсаар мөн л хөгжлийн шинэ, зөв гольдрилдоо ойрмогхон орсон, нэгэн цагт социалист гэгдэж байсан орнуудын хувьд байдал ямар байгааг харьцуулж харах нь сонирхолтой төдийгүй өөрсдийнхөө хэр хэмжээ, хурд хүч, хэт ирээдүйгээ цэгнэн харьцуулж үзэх бололцоог ч бидэнд олгож байж болох юм. Өөрөөр хэлбэл бидний болон тэдний ТОП-уудын хооронд ижил төстэй тал төдийгүй, зөрөө ялгаа юу байна вэ?
ОРОС-ТӨР, ТӨРИЙН УГШИЛТАЙ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ААРХУУ

   Байгалийн нөөц, түүхий эдэд түшиглэсэн эдийн засагтай Оросын хувьд том татвар төлөгчдийн марафонд уул уурхайн компаниуд толгойдоо тоосгүй давхих нь мэдээж. Манайд “Эрдэнэт” манлайлдаг шиг Оросын ТОП компаниудыг энэ орны эдийн засгийн нэг түүчээ “Газпром” компани тэргүүлдэг байсан бол газрын тосны мангас “Роснефть” компани “ТНК-ВР” хэмээх бас нэг аваргыг өөртөө нэгтгэн томорсноор сүүлийн хоёр жилд тэрхүү суурийг нь эзэлжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев байгалийн хийн энэ аварга компанийг “Оросын хамгийн том татвар төлөгч болно” хэмээн мэдэгдэж байсан нь ёсоор болсон нь энэ. Бидний мэддэгчлэн “Газпром” бол бараг бүхэлдээ төрийн мэдлийн компани бөгөөд ОХУ-ын Төрийн өмчийн хороо, мөн Кремлийн мэдлийн “Роснефтегаз” зэрэг компаниуд хувьцааных нь дийлэнхийг эзэмшдэг. “Роснефть” ч мөн адил, хувьцааны 65 хувь нь л гэхэд Оросын төрийн мэдлийн активуудыг удирддаг “Роснефтегаз” компанид буй. “Сбербанк” арилжааны банк Оросын том татвар төлөгчдийн эгнээг мөн л өнгөлсөөр ирсэн нь энэ жил ч өөрчлөгдсөнгүй. Зөвлөлт улстай үе тэнгийн шахуу энэ өвгөн банк өнгөрсөн жил “The Banker” сэтгүүлийн гаргадаг дэлхийн шилдэг банкуудын жагсаалтад өмнөхөөсөө даруй 15 байраар урагшлан 39 дүгээрт орж ирсэн луглагар “амьтан” билээ. Оросын том татвар төлөгчдийн эгнээнд ингэсгээд хувийн компаниуд орж ирэх бөгөөд “Лукойл” гэж үнэхээрийн луглагар компани манлайлна. 1991 онд тухайн үеийн ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор байгуулагдаад, тэр цагийн гайгүй том гэсэн газрын тос олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг нэгтгэсээр томорч, улмаар 2004 он гэхэд бүрмөсөн хувьчлагдсан энэ компани өнөөдөр газрын тосны хувьд гэхэд л эзэмшдэг батлагдсан нөөцөөрөө дэлхийн хамгийн том хувийн компани болжээ. 1993 онд Тюменийн улсын мэдлийн үйлдвэрээс томоохон активууд таслан гарч бие даагаад, улмаар хувьчлагдсан “Сургутнефтегаз” компани, мөн иймэрхүү намтартай “Норильский никель”, “Новатэк”, “РУСАЛ” гэх мэтийн аваргууд Оросын данагар том төсвийг бүрдүүлэхэд оройлон оролцдог нь харагдана.

КАЗАХСТАН, КЫРГЫЗСТАН, БЕЛАРУСЬ-ОРОС БА ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ГОЛЛОДОГ

   Цаашлаад бидэнтэй юм юмаараа ойр хөрш Казахстаны хувьд тэргүүн татвар төлөгчид нь ямархуу байдалтайг сонирхвол, манайхаар бол “Эрдэнэт” нь “Тенгизшевройл” хэмээх компани бөгөөд 80 хувийг нь Барууны хөрөнгө оруулагчид эзэмшдэг байна. Энэ жил татвар төлөгчдийн жагсаалтад аман хүзүүдсэн газрын тос, байгалийн хийн “Мангистаумунайгаз” компанийг Казахстаны төрийн мэдлийн “Казмунайгаз”, Хятадын мөн төрийн мэдлийн CNPC корпорациуд хуваан эзэмшдэг ажээ. Ер нь энэ улсын хувьд ТОП-10 нь тэр чигээрээ уул уурхайнхан бөгөөд тус бүртээ АНУ, Канад, Орос, Хятад зэрэг улсын дийлэнх хувийн хөрөнгө оруулалттай юм.  Казахстанаас жаахан цаашлаад киргиз найзуудынхаа учир начрыг сураглавал, ТОП-10 нь танил нэрээр эхэлж байна. Манай “Бороо гоулд”-ын толгой болох Канадын “Centerra Gold” компанийн охин “Kumtor Gold” компани энэ улсын төсвийн дийлэнх хэсгийг дангаар бүрдүүлдэг болсоор удаж байгаа бөгөөд одоо ч хэвээрээ. Казахстанаас ялгаатай нь эндэхийн том татвар төлөгчдийн дунд үүрэн телефоны гурван ч оператор буйн хоёр нь Оросын хөрөнгө оруулагчдын, гурав дахь нь Кыргызстаны (49%) Засгийн газрын мэдэлд байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын нэгэн адилаар эдний эдийн засагт оросуудын нөлөө, хувь оролцоо багагүй бөгөөд ТОП-10-т багтаж буй газрын тос, байгалийн хийн хоёр компани нь хоёул “Газпром”-ын бүтцийн нэгжүүд юм. Эхний аравт тамхи үйлдвэрлэгч нэг компани буй нь Германы хөрөнгө оруулалттай аж.

    Эндээс жаахан цаашлаад Зүүн Европ руу өнгийж үзвэл Беларусь гэдэг улс өөдөөс угтана. Байгалийн хий олборлогч “Белтрансгаз” хэмээх компани эдний том татвар төлөгчдийг тэргүүлэх бөгөөд мөнөөхөн “Газпром” нэлээд хувийг нь эзэмшдэг. Цаашилбал Оросын аварга компаниудын хөрөнгө оруулалттай, мөн төрийн хувь оролцоо түлхүү компаниуд энэ улсын төсвийг голчлон бүрдүүлдэг байна.

УНГАР, ЧЕХ-ТӨР БА ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ДАВУУ

   Төв Европ. Дээр дурьдсан хуучны сайн найз нараас маань соёл суртлын хувьд язгуураараа ондоо Унгарын байдлыг сонирхвол юу өөрчлөгдөх бол?Энэ улсын хамгийн том бизнесийн бүтэц болох газрын тос, байгалийн хийн MOL (Magyar Olaj és Gázipari Részvénytársaság) компани ТОП-10 жагсаалтад араасаа орж буй компаниасаа даруй гурав дахин их татвар төлж байна. MOL-ын 25% нь гадаадын хөрөнгө оруулагчид, 24% нь улсын, 21% нь Оросын, 7 хувь нь Чехийн компанийн мэдэлд буй. Амины өмч, хувийн бизнесийг социализмын үед ч ил далдаар дэмжиж тэтгэж байсан энэ улсын том татвар төлөгчдийн нэлээд нь улсын компаниуд байгаа нь сонин. Эрчим хүчний MVM, хонжворт тоглоомын“Szerencsejáték”, холбооны “Magyar Telekom”, эм бэлдмэлийн “Gedeon Richter”, шуудан үйлчилгээний “Magyar Posta” гэх зэрэг ийм таван ч компани эхний аравт байна. ТОП-10-ын хоёр, гуравдугаарт Америкийн GE, Германы “Audi” компаниуд жагссан бол төрийн компаниудтай зэрэгцэн эхний арвыг бүрдүүлэгчид нь мөн л гадаадын томоохон хөрөнгө оруулалтууд байгаа юм. Ер нь Унгарын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалт цэцэглэн хөгжсөний сайхан жишээ бөгөөд ТОП арваасаа цаашлаад хамгийн том 50 компани гэж ярихад л, үнэмлэхүй дийлэнх нь дэлхийн бүхий л хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалт ажээ.
    Социализмын үед төлөвлөгөөт эдийн засагтай орнуудын нэгдсэн СЭВ (Эдийн засгийн харилцан туслах нийгэмлэг) гэж данхгар байгууллага байхад Унгарын нэгэн адил жинтэй гишүүнийх нь нэг явсан Чехийн хувьд дээрхтэй туйлын адил дүр зураг харагдана. Чехийн хамгийн том 10 татвар төлөгчийн №1 нь болох, автомашин үйлдвэрлэгч “Škoda Auto” компани Германы “Volkswagen” группийн 100 хувийн эзэмшил бөгөөд гадаадын ийм хувийн хөрөнгө оруулалт бүхий компани ТОП-10 дотор дахиад тав буй нь Герман, Швейцарь, Итали, Тайвань, Өмнөд Солонгосынх юм. Үүнээс цаашилбал Испани, Францын дийлэнх хувийн хөрөнгө оруулалт бүхий хоёр ч компани байна. Мөн газрын тос, байгалийн хийн хоёр том компани нь бүхэлдээ төрийн мэдлийнх ажээ.

Infographic

ХЯТАД, ВЬЕТНАМ-ТӨР БА ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД НОЁЛДОГ

      Социализм байгуулагчдын эгнээнд бидэнтэй хамт явсан зэргийн нөхөд маань өмнө зүгт ч хэд хэд бий. Эдийн засгийн хөгжлийнх нь хэм хэмнэл, эрэг шураг бүр нь дэлхийн анхааралд буй Хятадын тухайд ТОП-10-ынх нь талаар дээрхтэй адил сонирхуулан тоочих нь илүүц биз. “Forbes” сэтгүүлийн “Global 2000” рэйтингийн магнайд 2013 онд Хятадын “Аварга дөрөв” гэгддэг төрийн мэдлийн дөрвөн банк хүч түрэн орж ирснийг энд дурьдахад л хангалттай. Энэ рэйтингийг олон жил ээлжлэн тэргүүлсэн Америкийн газрын тос, санхүүгийн аваргуудыг гүйцэн түрүүлэхдээ ICBC, “China Construction Bank” нь жагсаалтын нэг, хоёрдугаарт бичигдсэн бол “Agricultural Bank of China” найм, “Bank of China” 11 дүгээрт жагсчээ. Хятадын мөн төрийн мэдлийн газрын тосны “PetroChina” компани есдүгээрт орсноор “Forbes”-ын рэйтингийн эхний арваадхан дотор Хятадын даруй таван компани багтсан нь энэ. Хятадын аваргуудын тухай ярихын тулд татвар энэ тэр ч биш, шууд л “Forbes”-ын рэйтинг ярих хэрэгтэй болдог аж. Аваргуудын жагсаалт цааш нь “Sinopec Petrolеum”, ”China Mobile”, ”Bank of Communications” гэхчлэн үргэлжлэх нь төрийн мэдлийн компаниуд байгаа нь Хятадын тухайд тул гайхах зүйл биш нь мэдээж. Бүх Хятадын аж үйлдвэр, худалдааны нийгэмлэгээс (ACFIC) гаргасан ”Эх газрын Хятадын хувийн хэвшлийн 20 том компани” жагсаалтын 2012 оныхыг үзвэл энэ рэйтингийг тэргүүлсэн, ган үйлдвэрлэгч “Jiangsu Shagang Group” компани мөн онд Хятадын 500 том компанийн 44-т жагсаж байжээ. Улсын болон хувийн хэвшлийн компаниудын ялгаа зөрүү, эрэмбэ Хятадын хувьд ямар байгааг эндээс харж болно. Сонирхуулахад мөн тэр жил “Bank of China”, “Agricultural Bank of China”, “China Construction Bank” гурвын олсон цэвэр ашиг 421.6 тэрбум юань болсон бол хувийн 500 том компанийн улсад төлсөн татвар 409.4 тэрбум болж байжээ.

   Социализмын үзэл санаанаас ухраагүй ч, бидний адилаар чөлөөт зах зээлд эргэлт буцалтгүй хөлд тавьж, тууштай хөгжлийн үлгэр жишээг үзүүлж буй Вьетнамын талаар энд өгүүлэх нь зүй. Камбож, Лаосыг ч арай юүхэв. Вьетнамын улсын төсвийг голлон бүрдүүлэгч ТОП-10 аж ахуйн нэгж нь өмнөхийн нэгэн адил бүгд улсын компаниуд аж. 1977 онд байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл улсын мэдэлд буй “PetroVietnam” тэргүүтэй том татвар төлөгчдийн дунд үүрэн телефоны оператор хоёр, байгалийн хий олборлогч хоёр, банк дөрөв буй нь бүгд төрийн эзэмшлийнх ажээ. Өнгөрсөн онд Вьетнамын 1000 шилдэг компанийн төлсөн нийт татварын 52.6 хувь нь төрийн хэвшлийнхнээс гарсан байна.

МОНГОЛ-ИРЭЭДҮЙГЭЭ ХАРСАН ЗӨВ ХАНДЛАГА

   Үүнээс үзвэл бид ижил гараанаас гарсан нөхдөөсөө зах зээлийн баримжаа, замнасан чиг хандлагаараа түрүүлж явна гэж дүгнэж болох мэт. Яагаад гэвэл манай эдийн засаг хөгжилтэй ардчилсан орнуудын адил хувийн хэвшилд илүүтэй тулгуурлажээ. Энэ бол ирээдүйгээ харсан хамгийн зөв хандлага гэдгийг дэлхийн бусад орны хөгжлийн туршлага бэлхнээ нотлон харуулж ирсэн билээ. Ажилч хичээнгүй, уйгагүй шаргуу, овсгоо самбаатай иргэдийнх нь хүчин чармайлт, шударга хөдөлмөрийн үр дүнд үндэсний компаниуд төрж, өсч өндийн улмаар хувийн өмчийн хуримтлал бий болсноор улс орон дэлхийн энд хүрдэг нь нийгмийн хөгжлийн жам ёс юм. Томоос нь жишээлэхэд л, Америкийн хамгийн том татвар төлөгч 25 корпорацийн тоонд төр, улсын өчүүхэн ч оролцоо байхгүй бөгөөд газрын тосны “Exxon Mobil”, технологийн “Apple”, жижиглэн худалдааны ”Walmart”, хүнсний ”Coca-Cola”, үүрэн холбооны “AT&T” зэрэг аваргуудын алиных нь ч үндэс, үр хөврөл нь ердөө л хувийн хэвшлийн үүсгэл санаачлага билээ. Хувийн хэвшилд тулгуурласан том жижиг аливаа эдийн засаг хөгжлийн дээд эрэмбэ өөд тууштай ахидаг, үндэсний компаниуд тэрхүү дэвшлийн тулгуур багана болдгийг АНУ тэргүүтэй хөгжингүй аль ч орны жишээн дээр энэ мэтчилэн харж болно. Нийгмийн хөгжлийн хувьд нийтийн чиг хандлагаас баахан ондоо, өвөрмөц замыг туулсан нь дээр жишээ авах шалтгаан болсон зарим орон ч олныхоо жишгээр эрт орой хэзээ нэгэн цагт замнах нь зайлшгүй биз. Ямар ч атугай бидний хувьд тэднээс хөгжлийн баримжаа, чиг хандлагаар хоцорч биш, түрүүлж явааг баримт тов тодорхой харуулж байна. Өнгөрсөн оны том татвар төлөгчдийн үзүүлэлт ийм баримт биш гэж үү? Бусдаас түрүүлсэн гэж хэлэхээ больё гэхэд, бусдаас илүүтэй зөв замаар яваагийн маань үзүүлэлт энэ биш гэж үү?
Д.Болд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    9 цаг 29 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    9 цаг 52 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    10 цаг 29 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    10 цаг 30 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    10 цаг 54 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    10 цаг 59 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    11 цаг 2 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    11 цаг 20 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    11 цаг 21 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    11 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 42 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    12 цаг 37 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    13 цаг 22 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    13 цаг 58 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    14 цаг 25 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    14 цаг 44 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    15 цаг 8 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    15 цаг 14 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    16 цаг 27 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    16 цаг 46 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК