
Арабын Нэгдсэн Эмират улсад болж буй “Challenge Cup” хоккейн тэмцээнд оролцож буй Монгол Улсын шигшээ багийн тамирчид Кувейт улсын шигшээтэй тоглож 3:1-ийн харьцаагаар ялалт байгууллаа. Ингэснээр манай улсын шигшээ хоёр хожилтой боллоо. Тус тэмцээнийг Азийн хоккейн холбооноос хоккейн хөгжлөөрөө дундаж төвшинд яваа орнуудын хооронд зохион байгуулдаг юм. Манай улсын шигшээ баг анхны тоглолтоо тэмцээний эхний өдөр өнгөрсөн жилийн аварга Тайваны багийн эсрэг хийж, 3:10-аар ялагдсан. Харин дараагийн тоглолтод Хонконгийг 9:2-ын харьцаагаар ялаад байсан. Өнөөдөр гурав дахь тоглолтоо манай цагаар 17 цагаас Тайландын багтай тоглох хуваарьтай.
Сэтгэгдэл (2)