
Оюутны шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд н.Насанжаргал алтан медаль авсан бол Ц.Лхагвасүрэн, Ц.Батчулуун нар мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Их мастер Д.Мөнгөнтуул аваргын алтан медаль хүртсэн байна. Мөнгөн медалийг Батлах Хамгаалах Их сургуулийн оюутан Б.Янжинлхам, хүрэл медалийг Ц.Мөнхчулуун нар авчээ. Багийн нэгдсэн дүнгээр ҮБТДС тэргүүлж, ШУТИС болон БХИС-ийн тамирчид удаалжээ. Оюутны аваргаас шалгарсан тамирчид ирэх наймдугаар сарын 18-24-нд Польшийн Катовице хотноо болох оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Сэтгэгдэл (1)