
Дундговь аймгийн Өлзийт суманд Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан хүчит 32 бөх барилдаан болж өнгөрлөө. Гуравдугаар сарын 18-нд болсон тус барилдаанд Сайнцагаан сумын харьяат тойргийн аймгийн заан Л.Баянмөнх түрүүлж, Өлзийт сумын харьяат Цэвээний Хүрэлбаатар үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Өлзийт сумын харьяат сумын заан Дэмчигцогийн Очирданзан, аймгийн начин Х.Оюунбаатар нар шалгарчээ.