
Хонконг улсад Азийн морин уралдааны холбооны 35 дугаар чуулган ирэх тавдугаар сарын 5-8 –ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Австралийн Сидней хотод хуралдсан Азийн морин уралдааны холбооны 33 дугаар чуулганаар Монголын морин спорт уяачдын холбоо нь Азийн морин уралдааны холбооны гишүүн болох хүсэлтээ албан ёсоор тавьж, 34 дүгээр ээлжит чуулганаар Азийн морин уралдааны холбооны бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэн юм. Манай төлөөлөгчид тус чуулганд анх удаа саналын бүрэн эрхтэйгээр оролцох учиртай.