
Болгарын сэкивакэ Японы мэргэжлийн сумогоос зодог тайллаа. Тэрээр олон жилийн турс озеки цолтой барилдаж байсан бөгөөд өнгөрсөн жилийн дунд үеэс амжилт нь эрс багасаж улмаар энэ сарын Хару башёд цол буурч сэкивакэ цолтой баридсан юм. Гэсэн хэдий ч тэрээр 12 дахь өдрийн дараагаа ердөө ганцхан даваа авч туйлын хангалттгүй барилдаан үзүүлсэн. Тийм ч учраас их спортоосоо зодог тайлах шийдвэрийг өчигдөр гаргачээ. Котоошү 2003 онд мэргэжлийн сумод хөл тавьсан бөгөөд тасралтгүй 50 хувийн амжилт үзүүлэхийн зэрэгцээ ердөө 13 –хан башёгийн дараа саняаку буюу өндөр цолонд хүрч, улмаар 2006 оноос хойш озеки цолтой барилдаж, дээд зиндаад нэг удаа түрүүлээд байсан. Тэрээр арлын Япон улсын иргэн болоод байгаа.
Сэтгэгдэл (2)