
"Их эзэн хааны театр" -ын уран бүтээлтчид "Бодлын үнэр" модерн балетаа үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тус тоглолт нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт зөвхөн дэлхийн сонгодог уран бүтээлүүдээс түүвэрлэн үзүүлэх бол дарагийн хэсэгт модерн балетын ертөнцөөр таныг аялуулах гэнэ. Мөн тус тоглолтод балетчин Б.Цолмонбуд оролцох бөгөөд тэрээр Солонгост уран бүтээлээ туурвиж байгаа юм. “Бодлын үнэр” –ийн тайз туйлын өвөрмөц хэлбэрээр засагдсан ажээ.