
Европа лигийн хасагдах шатны Порто болон Наполи багуудын хариу тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Эхний тоглолтод 1:0 –ийн харьцаатай Порто клуб өрсөлдөгчөө хожоод байсан. Өнгөрсөн шөнийн тоглолтын Наполигийн талбайд болсон бөгөөд хоёр баг 2:2 –оор тэнцжээ. Ингэснээр нийлбэр дүн 3:2 болж Португалийн Порто клуб дараагийн шатанд шалгарлаа. Тоглолтын гоолуудыг Портогоос Nabil Ghilas, Ricardo Quaresma хийсэн бол Наполигоос Goran Pandev, Duván Zapata нар гоолджээ.