Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Төрийн ордонд баялаг бүтээгч 150 бизнесмэнийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Оюутолгойн асуудалд тодорхой хариулт өгөхийг бизнес эрхлэгчид хүсчээ. Ханган нийлүүлэлт хийдэг компаниуд хүндхэн нөхцөл байдалд орсныг тэд учирлажээ. Харин ерөнхий сайдын зүгээс нааштай хариу хэлсэн байна. Ерөнхий сайдын зүгээс “Оюутолгойн хэлэлцээр өмнөхөөсөө ахицтай байгаа. Цаашдаа нэмэлт санхүүжилт хөрөнгө оруулалт хийх асуудлыг арьж байна. Засгийн газраас нэмэлт санхүүжилт хийхэд бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлсэн” гэжээ.
Харин дэлхийн эдийн засгийн ерөнхий чиг хандлага түүхий эдийн бууралт гэх мэт Монголын Засгийн газраас үл хамаарсан шалтгаанаас тэд удаан ажиллаж байгааг нэмж тодотгосон байна.



















































