
Английн Тотенхэм клуб өнгөрсөн шөнө европа лигийн хасагдах шатны хариу тоглолтоо хийлээ. Тэд Португалийн Бенфика клубын талбай дээр зочилон тоглож 2:2 –ийн харьцаатай тэнцсэн байна. Гэсэн хэдий ч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:3 харьцаатай Португалийн баг дараагийн шатанд шалгарч үлдлээ. Тоглолтын гоолуудыг Насир Чадли хоёр, Гарай болон Лима нар хийжээ.