
Европын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн наймын багийн сугалаа өнөө шөнө болох гэж байна. Европын хөлбөмбөгийн нэгэн гайхалтай улирал дуусах тал руугаа хандаж буй энэ үе л хөлбөмбөгийн ертөнцийн алдаж боломгүй амттай мөчүүдээр үзэгчдэд бэлэг барьдаг билээ. Тун удахгүй шөвгийн найман багийн гал гарсан тулаанууд эхлэх гэж байна. Шөвгийн наймд Реал Мадрид, Атлетико Мадрид, Барселона, Манчестер Юнайтэд, Челси, Боруссия Дортмунд, Байрен Мьюхен, ПСЖ гэсэн европын “Аварга загас” –ууд шалгарч үлдсэн. Тодруулбал Испаний гурав, Германы хоёр, Англи хоёр, Францын нэг баг шалгарсан юм.