
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компанид АНУ –ын Вашингтон хотын шүүх маш хэмжээний торгуул ноогдуулжээ. Уг торгуулийн мөнгөн дүн нь 200 сая ам.доллар юм. Ийм хэмжээний их мөнгөөр ямар нэгэн торгууль, нөхөн олговор олгож байсан тохиолдол урд нь байгаагүй ажээ. Ингэж торгох болсон шалтгаан нь тус компаниас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрлэж, АНУ –ын зах зээлд нийлүүлсэн машинуудынх нь хурдны хайрцагт алдаа гарсан учраас юм байна. Түүгээр ч барамгүй энэхүү мэдээллийг нуун дарагдуулсан гэх шалтгаан хэргийг улам хүндрүүлжээ. “Toyota” компани тус зах зээлд нийлүүлсэн бүх машинаа эргүүлэн татаж эхлээд байгаа аж.