
Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн Яруу найргийн өдөр” болгон тэмдэглэхийг 1990 онд ЮНЕСКО дэлхий нийтэд уриалан тунхагласан. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын Үндэсний төв номын сан хамтран “Дэлхийн яруу найргийн өдөрт" зориулан "Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ. Энэ уулзалтан ахмад болон залуу зохиолчид уншигчидтайгаа уулзах гэнэ.