
Өчигдөр “Challenge Cup” тэмцээнд ур чадвараа сорьж байгаа Монгол Улсын шигшээ баг Тайландын багтай тоглож, 8:2-ын харьцаагаар ялж гурван хожилтой болов. Азийн хоккейн холбооноос “Challenge cup” тэмцээнийг 2008 оноос анх зохион байгуулж эхэлсэн. Дөрөв дэх удаагаа оролцож байгаа манай улсын шигшээ баг өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан. Энэ удаагийн тэмцээнд Тайланд, Тайвань, Хонконг, Кувейт, Монгол, АНЭУ гэсэн зургаан багийн хоккейчид аваргын төлөө өрсөлдөж байна. Монголын хоккейн спортын түүхэнд бичигдэх амжилтыг үзүүлж байжээ.
Сэтгэгдэл (2)