
Дорнод аймгийн Матад суман дахь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн талбайд гал гараад багагүй хугацаа өнгөрлөө. Тус компанийн экспортын тос ачих хэсэгт гал гарч нефть тээвэрлэгч найман машин шатаж, хоёр хятад ажилчин нас барсан талаар эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл гал чухам юунаас болж гарсан, галын шалтгааныг тодруулахаар ОБЕГ-ынхан болоод шинжээч нарын баг ажиллаж байгаа ч галын дүгнэлт одоо болтол гараагүй байна. Харин одоогоор “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)