
Японы мэргэжлийн сумогийн Хару башёгийн 12 дэхь өдрийн барилдаан маш сонирхолтой болж өнгөрлөө. Өнөөдөр тэмцээнийг ганцаараа тэргүүлж байсан Хакухо аварга озеки Котошогикутэй барилдаж ёротауши мэхээр ялагджээ. Тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан Харумофүжи аварга мөн л Гоёидуд өвдөг шороодсон байна. Энэ сарын башёд аваргын болзол сонсоод буй озеки Какүрю Ананд харин озеки Кисэносатотай барилдаж цүкүдаши мэхээр давлаа. Ингэснээр энэ сарын Хару башёг Хакухо аварга болон озеки Какүрю Ананд нар тэргүүлж эхэллээ. Харамсалтай нь нэг ч унаагүй тэмцээнийг тэргүүлж явсан Харумофүжи аварга дараалан хоёр унчихлаа.
Сэтгэгдэл (1)