Монгол иргэдийн цалин, орлого нэмэгдэхийн хэрээр Америк руу аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчигчдын тоо нэмэгдэх болжээ. Виз мэдүүлэх иргэдийн тоо өсөхийн хэрээр виз олголт ч нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь виз олголтын нөхцөл хөнгөрсөнтэй бус мэдүүлэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж АНУ-ын элчин сайдын яамнаас мэдээлэв. Нөгөө талаас элчин сайдын яам АНУ-ыг төлөөлж байгаа тул татварын орлогоо нэмэгдүүлэхийн тулд жуулчдыг дэмжих бодлого баримталж байгаа юм. Сонирхуулахад, БНХАУ, Япон, БНСУ-д гэхэд тус бүр арван мянга гаруй монгол оюутан сурч байгаа ажээ.

Сэтгэгдэл (1)