
МСБХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуяг бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх их хурлыг хуралдуулж байгаа бөгөөд хурлаар манай улсын сагсан бөмбөгийн холбоодын хооронд үүсээд буй үл ойлголцол, асуудлыг шийдвэрлэж, нэгэн зорилго, бүтэц чиглэлтэй болгохоор төлөвлөжээ.
Хуралд МҮСХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дараг С.Тулга тэргүүтэй монголын үе үеийн сагсчид оролцож байна.
Дашрамд сонирхуулахад манай улсад сагсан бөмбөгийн хоёр холбоо /Монголын сагсан бөмбөгийн
холбоо, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо/ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд
тэднийг хамтран ажиллах зүйтэй гэж сагсан бөмбөгийн ахмадын зөвлөл
үздэг.



24tsag.mn

