ГССҮТ-ийн даргаар томилогдсон А.Мөнхтайван шинэ ажлаа өнгөрсөн долоо хоногт хүлээн авах байсан ч өнөөдрийг болтол хойшлогдсон. Учир нь тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр бие нь өвдсөн учир эмнэлэгт хэвтсэн байна.ГССҮТ-ийн даргын албан тушаалын төлөө тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр болон Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан н.Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван нар сонгон шалгаруулалтад орсон. Ингээд сонгон шалгаруулалтын шалгуурыг Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхсайхан хангаж, ГССҮТ-ийн даргаар ажиллахаар болсон юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































