
Энэ амралтын өдрүүдэд СХД-ийн 12-р хорооны 1-р байрны хойд талын автомашины гаражууд дунд иргэн, 40 настай эрэгтэй Н-ын цээжинд иргэн, 55 настай эрэгтэй Н нь согтуурсан үедээ хутгалж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан байна. Хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Ер нь гэмт хэргийн гаралтыг шалгаж үзэхэд архидан согтуурлаас үүдэлтэй хэргүүд ихээр гарч байгаа юм. Тиймээс иргэд архидан согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/