
Өнгөрсөн амралтын өдөр МБӨ –нд улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болж өнгөрлөө. Тус барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэсэн юм. Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба нарын тэргүүтэй хүчит 224 бөх барилдсан. Цагаан сарын барилдаанд урамтай сайхан барилдаж үзүүрлэж байсан аймгийн арслан О.Хангай энэ удаа ч мөн сайхан барилдаж шөвгийн дөрөвт шалгарч, улмаар түрүү булаалдсан. Шөвгийн дөрөвт аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, аймгийн арслан О.Хангай, аймгийн хурц арслан Ч.Батчулуун нар үлдсэн юм. Улсын заан Ч.Санжаадамба болон О.Хангай нарын барилдаан маргаантай болж, аймгийн арслан О.Хангай давсан.
Сэтгэгдэл (1)