
“Формула 1” –ийн алдарт нисгэгч Михаэль Шумахер ухаангүй хэвтэрт байгаа ч гэсэн ойр хавьд нь юу болж байгааг бүгдийг нь мэдэрч буй гэнэ. Гэхдээ түүнийгээ ямар нэгэн байдлаар илэрхийлж чадахгүй байгаа ажээ. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Францад уулын цанаар бууж байгаад тархиндаа хүнд бэртэл авсан юм. Алдарт тамирчин маань хоёр ч удаа хүнд хагалгаа хийлгээд байна. Эмч нарын хэлсэнээр ухаан орох эсэх нь одоо болтол тодорхойгү байгаа аж.