
“Барилга байгууламж болон замын мэдээлэл”-ийг олон нийтэд хүргэх ухаалаг утасны“UB construction” аппликэйшн бүтээгджээ. Энэхүү аппликэйшний тусламжтайгаар баригдаж буй барилга байгууламжийн албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг алсын зайнаас шууд мэдэх боломжтой юм. Мөн засварын ажил гүйцэтгэж байгаа авто замуудын талаарх мэдээллийг мөн авч болох аж.
Энэ нь Монголд анх удаа хэрэгжүүлж байгаа санаачлага бөгөөд Аппликэйшний нээлт өнөөдөр 10:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт боллоо.