Монголын Оюутны Таеквондогийн холбооны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29, 30 –ны өдрүүдэд МҮЭСТО-ны спорт зааланд болох гэж байна. Тэмцээнд урьдчилсан байдлаар ШУТИС, ХААИС, БХИС, ДХИС, ҮБТДС, МУБИС,ЭМШУИС, ХҮРЭЭ, УБДС зэрэг 15 гаруй их, дээд сургуулийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээний ялагчид БНХАУ-ын Хөх хотод зохиогдох Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Монголын Оюутны Таеквондогийн холбооны тухай товч танилцуулбал 2013 оны 3 сард байгуулагдсан. Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, таеквондогийн спортыг Монгол орондоо сурталчилан таниулах, тив дэлхий, олимпийн медальтан төрүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.