
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Испаний Ла лигийн 29 дугаар тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ тойргийн хамгийн чухал тоглолт Реал Мадрид болон Барселона клубын хооронд болсон юм. Реалын талбайд болсон тоглолтод нийт долоон гоол орсон бөгөөд 4:3 –ийн харьцаагаар Барселона ялалт байгуулжээ. Хоёр багийн тоглолт эхнээсээ сонирхолтой өрнөсөн бөгөөд Месси гурван гоол хийж багаа ялалтанд хүргэсэн байна. “Барса” –гаас гоолуудыг Месси гурав, Андрес Иньеста нэгийг хийсэн бол Реалаас Бензема хоёр, Роналду нэгийг хийжээ.