
Цагдаа иргэдэд гар хүрч буй бичлэг цахим ертөнцөд дуулиан тариад байсан. Чухам эдгээр цагдаа нар аль дүүргийн хэн болох, тэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа хараалын үг хэрэглэх, амь биед нь занал учруулаагүй эсэргүүцэл үзүүлээгүй иргэдэд гар хүрэх эрхтэй юу зэрэг асуудлаар цагдаагийн байгууллага, хууль зүйн сайдыг тайлбар хийхийг фейсбүүкийн олон мянган хэрэглэгчид шаардаж байсан. Тэгвэл ЦЕГ-аас энэ хэргийн талаар тодруулахад "Эл хэргийг үйлдсэн цагдаад арга хэмжээ авч, ажил үүргээс нь чөлөөлсөн. Энэ хэрэг аль 2012 оны аравдугаар сард гарсан. Одоо энэ хүн цагдаад ямар ч харьяалалгүй болсон" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)